Монгол Солонгосын хамтарсан эмнэлгийн тусламж үйлчилгээний менежментийг сайжруулах цахим сургалт боллоо
Өчигдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт БНСУ-ын KOFIH сангийн санхүүжилттэй эмнэлгийн тусламж үйлчилгээний менежментийг сайжруулах, хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд олон улсын сургалт, семинарыг зохион байгууллаа.
Сургалтанд УХТЭ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, Эрдэм шинжилгээ, инноваци, хөгжлийн бодлого хариуцсан дэд захирал Ц.Билэгтсайхан, Ганбүг Самсунг эмнэлгийн доктор Ган Жэ Хонь болон бусад эмч мэргэжилтнүүд оролцов.
Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь БНСУ-ын Kangbuk Samsung hospital эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан бөгөөд энэ хүрээнд өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байгаа аж.
Covid-19 цар тахал дэлхий нийтийн нөмөрсөн эдгээр өдрүүдэд сургалтын арга өөрчлөгдөж, webinar буюу цахим сургалтын аргыг түлхүү хэрэглэх болсон. Манай эмнэлэг ч гэсэн энэ аргыг өнгөрсөн оноос хэрэгжүүлж, БНСУ, Тайвань болон дотоодын бүх эмнэлгүүдтэйгээ цахимаар туршлага солилцох, сургалт зохион байгуулах ажлыг хийж байна. Өнөөдрийн хувьд БНСУ-ын KOFIH сангийн санхүүжилттэй эмнэлгийн тусламж үйлчилгээний менежментийг сайжруулах, хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд анхдугаар цахим сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд цаашид ч энэ хурлыг тогтмол зохион байгуулна. Өнөөдрийн цахим хурлын үеэр ирэх таван жилд хийж гүйцэтгэх төлөвлөгөөг гаргах юм. Цар тахал намдсан үед бид танхимын сургалтыг тус эмнэлэгтэй хамтран зохион байгуулах бөгөөд тус сургалтаар хүний нөөцийн чадавхийг сайжруулах, эмнэлгийн эрх зүйн баримт бичиг, дотоод дүрэм журмыг шинэчлэх, харилцан туршлага солилцох гэх мэт олон ажлыг хийж хэрэгжүүлнэ.
Хурал бүтэн өдөр үргэлжилсэн бөгөөд хурлын үеэр эмнэлгийн мэдээллийн систем, алсын зайн оношилгоо, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторын оношилгоо, цөмийн анагаах ухааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр олон улсын түвшинд туршлага судлах гэх мэт олон асуудлууд яригдлаа