Чулуут суманд өвөлжилт өнтэй байна
Архангай аймгийн Чулуут суманд өвөлжилт хүндрээгүй ч бэлчээр өвс багатай бүс нутгийн малчид малын тарга хүчээ хадгалахын тулд отор нүүдэл хийж байна. Отгоор явсан иргэдээ сумын удирдлагууд эргэж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцжээ. Сумын ИТХ-ын дарга Отгонбаяр, сумын засаг дарга Б.Туул болон багийн засаг дарга, багийн эмч, мал эмнэлэг зэрэг бүрэлдхүүнтэй Хайрхан, Халуун ус багт ажиллаж, малчдын санал хүсэлтийг сонсож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлжээ.