Сүүлийн 24 цагийн дотор хийсэн PCR шинжилгээгээр 32 хүнд коронавирусын халдвар илэрлээ
Улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 29-нд 14495 хүнд PCR шинжилгээ хийснээс ээр 32 хүнээс короновирусний халдвар илэрлээ.
“Интэрмед” эмнэлэгт сайн дураараа шинжилгээ өгсөн 4 хүний түргэвчилсэн тест эерэг гарсныг ХӨСҮТ-ийн лабораторид PCR шинжилгээгээр баталгаажуулсан байна. Иймд шинээр илэрсэн тохиолдлын тандалт судалгаа, халдарын эх уурхайг судлах үйл ажиллагаа үргэлжилж байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлээд, “Интэрмед эмнэлэгт шинжилгээ өгөөд батлагдсан иргэнийг өчигдөр ХӨСҮТ-д зөөвөрлөн авчирсан. Халдвараа гэртээ хүндрүүлсэн, бие нь маш хүнд байгаа тул эрчимт эмчилгээний тасагт зохиомол амьсгалын аппараттай эмчлүүлж байгаа гэж мэдээллээ.
Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 908 болсон бол бусад аймагт өвчлөл бүртгэгдээгүй аж. Дорноговь аймагт Улаанбаатараас очиж замын ажил хийхээр явсан хүмүүсийн дунд нэг хүний түргэвчилсэн тест эерэг гарсан учир баталгаажуулах сорьцыг УБ руу илгээгээд байна.
Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод батлагдсан тохиолдол 1234 болжээ.