Цаг агаарын урьдчилсан мэдээ

Улаанбаатар хотод үүлшинэ. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтэрч 16-18 хэм хүйтэн байна. Маргааш өдөр Булган, Сэлэнгэ, Хэнтийн өмнөд, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь, тал хээрийн нутгаар хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 01 дүгээр сарын 31-ний 20 цаг хүртэлх урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим  газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.  

Агаарын температур: Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр өдөртөө 20-25 хэм, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр өдөртөө 16-21 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

 2021 оны 02 дугаар сарын 01-05 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

02-р сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 19-24 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. 3-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна