Өнгөрсөн долоо хоногт дотоодын халдварын 126 тохиолдол бүртгэгджээ

Өнгөрсөн долоо хоногт дотоодын халдварын 126 тохиолдол бүртгэгдэж, өмнөх үеэс эрс өссөн байна. “Хэдийгээр батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, ажиглан тусгаарлах байранд тусгаарласан хүмүүсээс гарч байгаа ч тэдний хоёрдогч, гуравдагч хавьтлын хүрээ өргөсөж халдвар тархах эрсдэл нэмэгддэг. Байгууллагуудын салбар хооронд өчигдөр хийсэн эрсдэлийн үнэлгээгээр, нийслэлийн хэмжээнд халдварын тархалт маш өндөр үзүүлэлттэй гарсан. Нийслэлийн хэмжээний өвчлөл нэмэгдвэл эмнэлгийн тусламжийн үйлчилгээ хүндрэх асуудалтай. Сүүлийн батлагдсан тохиолдлууд дунд 65-аас дээш насныхан ч байна.

Тиймээс халдвартай тэмцэхийн тулд иргэд өөрсдийгөө хамгаалах, коронавируст орчинд амьдарч байгаа гэдгээ мэдрэх, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлэх, амны хаалт зүүх, гадуур явахгүй байх, бөөгнөрөл үүсгэхгүй байх, гэр бүлийн нэг гишүүн болон албан байгууллагын дотор зохион байгуулалт хийх хэрэгтэй” гэдгийг ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр давтан анхааруулав.

Өнөөдрийн байдлаар, коронавируст халдварын ойрын хавьтал 1000 гаруй, хоёрдогч хавьтал 6000 гаруй хүн байна


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна