УОК: Энэ сард дөрвөн удаагийн тусгай нислэг үйлдэж 840 иргэнээ татан авна

УОК-ын шийдвэрийн дагуу, энэ сард дөрвөн удаагийн тусгай нислэг үйлдэж, Сөүл, Токио, Истанбулаас 840 иргэнээ татан авна. Тодруулбал, энэ сарын

3-нд Сөүл-Улаанбаатар,

10-нд Токио-Улаанбаатар,

24-нд Истанбул-Улаанбаатар,

26-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлд тус тус нислэг үйлдэх юм. Хамгийн эхэнд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор өнгөрсөн оны 11 дүгээр сард нислэг нь цуцлагдсан болоод эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг авчрахаар болжээ. 

Харин энэ сарын 24-нд үйлдэх Истанбул болон энэ сарын 26-нд үйлдэх Сөүлийн чиглэлийн нислэгээр, тухайн улсаас нутаг буцах хүсэлтэй иргэд болон цөөн тооны транзит зорчигч хамруулахаар болсныг өнөөдөр УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. Ташрамд дурдахад, Улаанбаатараас шууд болон гурав дахь орон руу зорчих хүсэлтэй, тухайн улсын хүчинтэй визтэй иргэд miat.com цахим хуудсаар нэвтэрч, нислэг хүлээх цонхонд бүртгүүлэх бөгөөд тухайн зорчигчийн нэр нислэгт багтсан тохиолдолд “МИАТ” ТӨХК-иас зорчигчтой холбогдож тийз бичих ажээ.  


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна