БНХАУ-ын Баруун Хойд Бүсийн Политехникийн их сургуулийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Баруун хойд бүсийн Политехникийн Их Сургуульд 2021 оноос элсэн орох Магистрын болон Докторын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна.

Хөтөлбөрийн тухай:

БНХАУ-ын Баруун хойд бүсийн Политехникийн Их Сургуулийн Олон Улсын Коллеж нь 2007 онд байгуулагдсан цагаасаа эхлэн Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.  2014 оны байдлаар 1033 гадаад оюутан суралцаж төгссөн бөгөөд нийт 14 сургуульд 30 магистрын хөтөлбөр болон 15 докторын хөтөлбөрт гадаад оюутанууд суралцдаг.

Суралцах чиглэл:

Сургууль

Суралцах чиглэл

Хөтөлбөр

 

 

Сансар судлалын сургууль

Control Science and Engineering

 

APSCO-NPU-Master Program-2021

APSCO-NPU-PhD Program-2021

 

Aeronautical and Astronautical Science and Technology

Эрчим хүчний сургууль

Aeronautical and Astronautical Science and Technology

 

APSCO-NPU-PhD Program-2021

 

Хугацаа:   Магистрын хөтөлбөр 2.4 жил, Докторын хөтөлбөр 4 жил

Тэтгэлэгийн хамрах хүрээ:

  • Сургалтын төлбөр;
  • Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй);
  • Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу магистрын хөтөлбөр 3000 юань/сар, докторын хөтөлбөр 3500 юань/сар);
  • Эрүүл мэндийн даатгалын зардал 800 юань/жил

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх;
  • 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Магистрын хөтөлбөрт өргөдөл гаргагч 35, докторын хөтөлбөрт өргөдөл гаргагч 40 нас хүрээгүй байх
  • Сансрын технологийн салбар эсхүл судалгааны байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн туршлагатай байх;
  • Англи хэлний ахисан шатны ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;
  • Монгол Улсын болон бусад улсын Засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг байгалийн ухаан, эрчим хүч, мэдээлэл харилцаа холбооны инженерийн чиглэлээр баклавр, магистрын зэрэгтэй төгссөн байх;
  • Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх; Судалгааны ажлын туршлагатай байх
  • Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах боломжтой байх.

Бүрдүүлэх материал:

  • Баруун хойд бүсийн Политехникийн Их Сургуулийн /БХПИС/ цахим хаягаар бүртгүүлж өргөдөл бөглөх http://admission.nwpu.edu.cn/en/student/register
  • БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн өргөдлийн маягт (Маягтыг https://studyinchina.csc.edu.cn цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж БХПИС-ийн хаягт давхар оруулж болно
  • Гадаад паспортын хуулбар /дор хаяж 1 жилийн хугацаанд хүчинтэй байх/
  • Бакалавр эсвэл Магистрын дипломын болон дүнгийн хуудсын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийг англи хэл дээр орчуулж баталгаажуулсан байх;
  • Их сургуулийн 2 багшэсхүлпрофессорын тодорхойлолт;
  • Суралцах (судалгааны) төлөвлөгөө (Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 500-аас доошгүй үгтэй зохиомж);
  • Гадаад хэлний түвшинг тодорхойлох гэрчилгээ (HSK 4 болон түүнээс дээш эсвэл IELTS 6 болон түүнээс дээш)
  • Цагдаагийн газрын тодорхойлолт /сүүлийн 5 сарын хугацааны/
  • Эрүүл мэндийн шинжилгээ болон цусны шинжилгээний хуулбар /ТАТАЖ АВАХ/
  • БХПИС-ийн удирдагч багшаас тодорхойлсон захидал авах; Магистрын удирдагч багш нар, Докторын удирдагч багш нар;
  • Тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг http://npuinternationalcollege.nwpu.edu.cn/info/1371/5303.htm үзнэ үү.

Шалгаруулалт:

Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдын эхний шатны сонгон шалгаруулалт ХХМТГазар зохион байгуулна. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Харбины Технологийн Дээд сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:

2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр

ХХМТГ-ын Гадаад хамтын ажиллагааны алба, 202 тоот

Холбоо барих хаяг:

Утас: 11-329236, 99283868 /мэргэжилтэн П.Ариунтуул/

Цахим шуудан: foreignrelation@cita.gov.mn

ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна