Сар шинийн баяраар хөл хорио тогтоох эсэхийг энэ долоо хоногт шийдвэрлэнэ

Монгол Улсын Шадар сайдын 156 дугаар тушаалаар баталсан зорчигч тээврийг зохион байгуулах тухай түр журмыг баримтлан Улаанбаатар хотоос гарах  хөдөлгөөнийг зохицуулж байна.  Уг журмын дагуу ар гэрийн гачигдал, оршуулгын үйл ажиллагаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, албан томилолттой иргэд хотоос гарах боломжтой юм. Мөн хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, хадлан тэжээлийн ачаа тээвэрлэлт хэвийн нэвтэрнэ.  

Коронавируст цах тахлын батлагдсан  тохиолдол Улаанбаатар хотод  нэмэгдэж,  нийслэл  хотын хэмжээнд  томоохон  голомтууд нэмж бүртгэгдэж байгаатай холбогдуулан орон нутгийн  иргэдийг  буцаах  ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон.  

Мөн  сар шинийн баярын өдрүүдэд  нийслэлд хөл  хорио тогтоох эсэхийг эрсдэлийг үнэлгээ, судалгаанд тулгуурлан  энэ долоо хоногт шийдвэрлэнэ гэдгийг НОК-ын Шуурхай удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар хэллээ.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна