Сүүлийн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр 18 хүнээс коронавирус илэрчээ
ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 1-нд хийсэн PCR шинжилгээгээр 18 хүнээс коронавирус илэрчээ. Үүнээс нэг тохиолдол нь эрүүл мэндийн ажилтан бол үлдсэн нь дотоодод гараад буй халдварын голомтуудаас илэрсэн байна.
Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад нийт бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 1 832 хүрлээ. Үүнээс 1 384 хүн эдгэрээд байгаа бол 448 хүн эмчлүүлж байна. Ингээд:
Сэлэнгэ 217
Улаанбаатар 1003+18
Дархан-Уул 45
Орхон 25
Дорноговь 32
Говьсүмбэр 4
Архангай 3
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1832 харин дотоодын халдвар 1364 боллоо.
Сүүлийн 24 цагт 13 хүн эдгэрч гэртээ гарчээ. Харин нас барсан хүн 4 гэж мэдээллээ