Н.Алтанхуяг: Намайг АН-аас гарсан гэдэг буруу ойлголт яваад байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ АН-аас гараагүй. Хэрвээ АН-ын гишүүд дэмжвэл юу ч хийхэд бэлэн гэдгээ илэрхийллээ. мөн тэрбээр: Намайг АН-аас гарсан гэдэг буруу ойлголт яваад байдаг. Би МИУС-ийн багшаар ажиллаж байгаад 1990 онд нам, хөдөлгөөний ажилд оролцож эхэлсэн. Би АН-аас гараагүй. 2020 оны сонгуулийн өмнө намайг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэсэн удирдлагын цөөхөн хүн намаас хассан шийдвэр гаргасан. Тиймээс би өнгөрсөн сонгуульд бие даан нэр дэвшсэн.  Би энэ шийдвэрийг буцааж, залруулах байх гэж бодож байгаа. Яагаад гэвэл манай намын маш олон гишүүн энэ тухай саналыг надад хэлж байгаа. Буруу шийдвэр гаргасан хүмүүс шийдвэрээ залруулах байх гэв. 


Од Б
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ