Монголын хөрөнгийн биржид 40 хувьцаат компанийн 6,450,007 ширхэг хувьцаа арилжигдлаа

2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 826,960,232.52 төгрөгийн үнийн дүн бүхий 6,450,007 ширхэг хувьцаа арилжигдсанаас 25 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол шилтгээн" ХК (MSH +15.00%) болон "Бэрх Уул" ХК (BEU +15.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мерекс" ХК (MRX -11.60%) болон "Талх чихэр" ХК (TCK -3.23%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 24,751 ширхэг нэгж эрхийг нийт 2,701,691 төгрөгөөр арилжигдсан байна.  

Энэ өдөр Хөрөнгөөр баталгаажсан 20 ширхэг үнэт цаас 8,080,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.18 хувиар өсөж, 21760.97 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,052,152,589,348.21 төгрөг боллоо. 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна