Цахим картыг 266 цэг дээр цэнэглэж байна

Өнөөдөр өглөөний 10:00 цагийн байдлаар  нийтийн тээврийн 98 чиглэлд 948 автобус,  301 такси  үйлчилгээнд  гарлаа.  Өглөөний 06:00-10:00 цагийн  хооронд нийт 53349 зорчигч тээвэрлэсэн  мэдээллийг  Нийтийн тээврийн үйлчилгээний газраас өгөв.  

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобус,  таксинуудад мэргэжлийн  байгууллагаар ариутгал,  халдваргүйжүүлэлтийг  хийлгэсэн бөгөөд  хөдөлгөөнт  болон суурин  14 байршилд  хяналт, шалгалтыг  хийж байна.  Мөн  нийтийн  тээврийн  цахим  картыг 266  цэг дээр цэнэглэж байгаа юм.  

 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна