Инфляц Улаанбаатар хотод 1.4, улсын хэмжээнд 1.7 хувьтай байгааг Монгол банкнаас мэдээллээ

Энэ 10-р сарын инфляц Улаанбаатар хотод 1.4, улсын хэмжээнд 1.7 хувьтай байгааг Монгол банкнаас мэдээллээ. Инфляцын хүлээлтийг олон улсын туршлагад тулгуурлан иргэд болон ААН, шинжээчдийн дүгнэлтээр тооцдог байдлаар энэ оны IV улиралд явуулсан судалгаагаар иргэд инфляцыг ирэх оны III улиралд 4.2 хувь, ААН-үүд 2.4 хувьтай байхаар хүлээж буй төлөв гарчээ. Судалгаанд хамрагдсан иргэдийн 84 хувь, бизнес эрхлэгчдийн 91 хувь нь 2021 оны III улиралд инфляцын түвшин 8 хувиас бага байна гэж үзсэн байна.

Харин 9-р сарын банк, санхүүгийн үзүүлэлтийн статистик мэдээллийн талаар банкны системийн нийт зээлийн үлдэгдэл 17.2 их наяд төгрөгт хүрч, үүний 15.6 их наяд нь төгрөгийн, 1.6 их наяд төгрөг нь гадаад валютын зээл эзэлж байна гэж Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар мэдээллээ. 

Өнгөрсөн сард банкууд 1052 зээлдэгчид 77.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноос 30.6 хувийг хөтөлбөр, 69.4 хувийг банкны өөрийн эх үүсвэрээр олгожээ. Есдүгээр сарын байдлаар ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 4.8 их наяд төгрөг буюу нийт зээлдэгчдийн тоо 99.5 мянгад хүрээд байна. Үүний 73.3 хувь нь хөтөлбөрийн 22 хувь нь банкны эх үүсвэр, 4 хувь нь бусад эх үүсвэрээс зээлээ авсан байна. Чанарын үзүүлэлтийг авч үзвэл хугацаа хэтэрсэн зээл 1.6 хувьтай, чанаргүй зээл 3.1 хувьтай тэнцүү байна. Зээлийн өсөлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.5 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар буурсан. Зээлийн чанарыг авч үзвэл хугацаа хэтэрсэн зээл 13 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 6.6 хувьд хүрсэн бол чанаргүй зээлийн хэмжээ өмнөх сараас 4.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 11.4 хувьд хүрээд байна. 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ