"Нэг хаалга-нэг шинжилгээ" арга хэмжээг хэрэгжүүлнэ

Нийслэлд энэ сарын 11-23-нд хатуу хөл хорио тогтоох бөгөөд энэ хугацаанд "Нэг хаалга-нэг шинжилгээ" арга хэмжээг хэрэгжүүлнэ хэмээн Шадар сайд С.Амарсайхан УОК-ын шийдвэр танилцуулахдаа мэдээлсэн билээ. Тэгвэл дээрх ажлын хүрээнл эрүүл мэндийн салбарын 280 баг ажиллаж 0 хоногт 420 мянган өрхийн хүрээнд оношилгоо, шинжилгээний ажлыг үе шаттайгаар, аль болох иргэдэд хүндрэл бэрхшээл учруулахгүйгээр явуулахаар төлөвлөжээ.

Нийслэлд PCR шинжилгээний 38 аппаратыг ашиглахын зэрэгцээ шинжилгээний 73 цэг байгуулна. Шаардлагаатай тохиолдолд 90 гаруй явуулын цэгийг ажиллуулахаар төлөвлөжээ. Нэг өдөрт 42 мянган өрхөд шинжилгээ хийх юм байна. 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна