Увс аймагт өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өсчээ
Увс аймгийн статистикийн хэлтсээс эрхлэн гаргадаг "Лхагва гаригийн үнэ" судалгааны 2021 оны 02 сарын 03-ны байдлаарх үнийг танилцуулж байна.
Өргөн хэрэглээний 12 нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг 7 хоног бүрийн 3 дахь өдөр цуглуулж өөрчлөлтийг судалж байна
2021 оны 2-р сарын эхний долоо хоногт 1 кг үхрийн мах дунджаар 9000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 4.9%, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 12.5 %-аар тус тус өссөн байна.
2021 оны 2-р сарын эхний долоо хоногт 1 кг хонины мах дунджаар 8666 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 2.0 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.0 хувиар тус тус өссөн байна.
Ямааны мах 1 кг дунджаар 7500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнээс 7.1 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25.0 хувиар тус тус өссөн байна.
2021 оны 2-р сарын эхний долоо хоногт элсэн чихэр дунджаар 2333 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх жилийн мөн үеийн дудаж үнээс 2.8 хувиар бага байна.
Цагаан будаа дунджаар 2633 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнээс 1.3 хувиар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 5.3 хувиар өссөн байна.
2021 оны 2-р сарын эхний долоо хоногт 1 л шингэн сүү дунджаар 2500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 8.7 хувиар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 13.6 хувиар тус тус өссөн байна.
1 кг задгай гурилын үнэ дунджаар 1550 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 19.2 хувиар их байна.
2021 оны 2-р сарын эхний долоо хоногт А 80 бензиний дундаж үнэ 1513 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар бага байна. А92 бензиний дундаж үнэ 1613 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 18.5 хувиар буурсан байна. Дизелийн түлшний дундаж үнэ 1950 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеэс 20.6 хувиар бага байна.