Монголбанк 2021 оны 1 дүгээр сард 1.35 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2021 оны 1 дүгээр сард 1.35 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь 2019 оны мөн үетэй харьцуулбал 750 кг-аар өсч, 2020 оны мөн үетэй харьцуулвал 2.2 тн-р буурсан үзүүлэлт юм.  

2021 оны 1 дүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.7 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 60.3 кг үнэт металл худалдан авсан.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2021 оны 1 дүгээр сард 170,985.19 төгрөг байлаа.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ