Кино урлагийн инкубатор төв байгуулах санал гаргалаа

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, байнгын хорооны ажлын алба, ажлын дэд хэсгийн гишүүдийн хамтаар киноны салбарын хүний нөөцийг бэлтгэх бодлого үйл ажиллагаа, кино үйлдвэрлэгч болон кино түгээгчийн талаарх нөхцөл байдалтай өчигдөр танилцлаа.
Уулзалтын эхэнд СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тус сургуулийн захирал Д.Одсүрэн кино дэмжих тухай хуулийн төсөлд оруулах саналаа танилцуулав. Хуулийн төсөлд киноны чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлж байгаа дээд боловсролын байгууллага гэж нэмж оруулах, төрийн дэмжлэг туршлагатай уран бүтээлчдээс гадна шинэ залуу уран бүтээлчдэд нээлттэй байх, кино урлагийн инкубатор төв байгуулах, Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтад киноны мэргэжилтнийг оруулах, авъяасыг дэмжих талаар тусгах гэсэн саналуудыг илэрхийллээ.
Мөн үеэр Кино урлагийг дэмжих хуулийн төсөлд тусгах саналаа ажлын дэд хэсгийн гишүүд, киноны уран бүтээлчид хэлж, санал бодлоо солилцсон юм.
Дараа нь “Black box” театрын үйл ажиллагаатай танилцан, кино түгээгч, кино театрын төлөөлөлтэй “Өргөө” кино театрт уулзалт хийлээ.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна