Музейгээр хүүхэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой боллоо

УИХ-ын чуулганаар Музейн тухай хуулийг баталснаар соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах, сурталчлах үйл ажиллагааны цар хүрээ, үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, музейн нийгэм, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх боломж бүрдэж байна. Музейн тухай хуульд орсон онцлох заалтууд дунд:

Музейгээр хүүхэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжийг хуульчиллаа. Музей бол нийгмийн хөгжилд манлайлах үүрэг гүйцэтгэдэг, тэр тусмаа хүүхдийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэдэг институт юм. Монгол Улсын хөгжлийн олон бодлого төлөвлөлтийн баримт бичигт хүүхдийг эх оронч, үндэсний ухамсартай хүмүүнлэг иргэн болгож хүмүүжүүлэх зорилтыг тусгасан байдаг. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд музейн танхим болон бусад хөтөлбөрөөр дамжуулан хүүхдэд мэдлэг мэдээлэл өгч, хөгжүүлдэг. Түүнчлэн хүүхдэд боловсрол олгох үйл явцад музейн мэдлэгийг бататгах, нэмэлт мэдээллээр баяжуулах, хүүхэд хоорондын харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг. Музейн тухай хуульд зааснаар, хувийн музей ажиллуулдаг бол 16 хүртэлх насны хүүхдэд үнэгүй үйлчилсэн хэмжээгээрээ хувьсах зардал олгох боломж бүрдсэн нь бас нэг онцлог юм.

Манай улсад орчин цагийн музей 1924 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар хуулийн этгээдийн бүртгэлтэй, төрийн өмчийн 12 музей, орон нутгийн өмчийн 24 музей үйл ажиллагаа явуулж байна.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна