ХӨСҮТ: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 38 хүнээс халдвар илэрлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 38 хүнээс коронавирус илэрсэн тухай ХӨСҮТ-өөс мэдээллээ. ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорнод, Ховд аймгийн салбар лаборатори, Чингэлтэй, Сүхбаатар, БГД, СХД-ийн лабораториудад нийтдээ 14 283 хүнд шинжилгээ хийсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгджээ. Иргэн та шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахина уу. Харин гэртээ:

  • Аяга, таваг, сав суулгыг зориулалтын шингэнээр угааж, цэвэр усаар сайтар зайлах
  • Хүүхдийн тоглоомыг 2%-ийн содын уусмалаар угааж, цэвэр усаар сайтар зайлах (1 литр бүлээн усанд 20 гр сод хийнэ)
  • Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн цэвэрлэх
  • Дээрх эд зүйлийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
  • Гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэл зэргийг угааж индүүдэх
  • Хана, шал, хатуу гадаргууг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодисоор угааж цэвэрлэх
  • Ариун цэврийн өрөөний тосгуур, банн, суултуурыг 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
  • Ил задгай жорлон, цооног, бохир усны нүх, хогийн савыг 1 литр усанд 400 гр гипохлорит кальцийн болон бусад бодисоор сард нэг удаа халдваргүйжүүлэх
  • Гэрээ цэвэрлэсний дараа гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
  • Өрөө тасалгааны салхивчийг 10-20 минут нээж, агаар сэлгэх
  • Ахуйн бээлий хэрэглэж шинэ короновирусын халдвараас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалаарай.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна