ХЭҮК Төв аймгийн Батсүмбэр сум дахь Ахмад настны үндэсний төвд хяналт шалгалт хийж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг тус тус үндэслэн ХЭҮК Төв аймгийн Батсүмбэр сум дахь Ахмад настны үндэсний төвд асруулагчдын эрхийн хэрэгжилт, тус төвийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүрээнд авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.

Шалгалтын Ажлын хэсгийг Хүний эрхийн үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд удирдаж, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус төвд асруулагчдаас санал асуулга авах, хоол хүнс бэлтгэх хэсэг, амьдрах орчин, харилцаа хандлага зэрэг нөхцөл байдалтай биечлэн танилцаж, ахмад настны эрхийн хэрэгжилтийг шалгаж байна.

Мөн Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүрээнд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас өгсөн “Ковид-19” зөвлөмж, Эрүүдэн шүүхийн эсрэг дэд хорооны зөвлөмжүүдийн хэрэгжилтийг хянаж байна.

Хяналт шалгалтын дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний Зөвлөмжийг, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор Комиссын гишүүний Шаардлагыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна