Сүүлийн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр 61 хүнээс коронавирус илэрчээ

Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 20853 хүнд PCR шинжилгээ хийснээс 61 хүнээс коронавирус илэрсэн тухай ХӨСҮТ-өөс мэдээллээ. Шинээр илэрсэн бүх тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгджээ. 

Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Улаанбаатар хотод 24 цагийн хугацаанд шинээр гарсан 61 коронавируст халдварууд нь өмнөх батлагдсан тохиоллуудын ойрын хавьтлуудаас илэрлээ. Нийслэлд дэх голомтууд идэвхжилтэй байна. Халдвар голомтлон гараад байгаа газруудаас, тухайлбал, “Монгол шир” ХК-иас, СБД-ийн Бэлх дэх Гутлын цех, мөн ББСБ, нийслэлийн “Амгалан” амаржих газар болон гэр бүлийн ойрын хавьтлуудаас илэрч байна. Аймгуудад өвчлөл бүртгэгдээгүй. Улаанбаатарын коронавируст халдварын батлагдсан тохиолдол 1153 болсон байна.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна