САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭЖ АВЧ УУЛЗЛАА

Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр Азийн хөгжлийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Азийн хөгжлийн банкны зүгээс Сангийн сайдаар томилогдсонд баяр хүргэхийн хамт Коронавируст халдвар (КОВИД-19) цар тахлын энэ хүнд үед үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

Сангийн сайд Б.Жавхлан нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газрын авч хэрэгжүүлж буй бодлого, цаашид Азийн хөгжлийн банк, бусад хөгжлийн түнш улс, орнуудтай хамтран ажиллах стратеги, чиглэлийн талаар санал солилцож, өнгөрсөн хугацаанд Азийн хөгжлийн банкнаас үзүүлсэн дэмжлэг, хамтын ажиллагаанд талархал илэрхийлэн, цаашид төсөл, арга хэмжээг хугацаа алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллана гэлээ.

Түүнчлэн энэ жил бол Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хамтын ажиллагааны 30 жилийн ой тохиож байгаа, Монгол Улс, Азийн хөгжлийн банкны 2021-2024 оны түншлэлийн стратегийг шинээр тодорхойлж, ирэх 4 жилийн хугацаанд хамтран ажиллах чиглэлээ тодорхойлох чухал цаг үе болж байгааг хоёр тал онцлон тэмдэглэв.

 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна