"Бэрх Уул" ХК болон "Оллоо" ХК-ийн хувьцааны ханш өндөр өсөлттэй байв

2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 717,280,272.32 төгрөгийн үнийн дүн бүхий 831,950 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Бэрх Уул" ХК (BEU+10.52%) болон "Оллоо" ХК (OLL +5.49%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Могойн гол" ХК (BDL -7.89%) болон "Монгол шилтгээн" ХК (MSH -4.17%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 16,132 ширхэг нэгж эрхийг нийт 1,755,389 төгрөгөөр арилжигдсан байна.  

ТOP-20 индекс 1.38 хувиар өсөж, 22197.91 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,075,756,715,544.07 төгрөг боллоо. 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна