"ЭЛИЗАБЕТ" ХОТХОНЫ 214, "АМАН ХУУР" 33В БАЙРАНД ХӨЛ ХОРИО ТОГТООВ

Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос дүүргийн 26 дугаар хорооны "Элизабит" хотхоны 214 дүгээр байрны 2 дугаар орц, 14 дүгээр хороо "Аман хуур" хотхоны 33в байрны 1 дүгээр орцонд тус тус сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул хөл хорио тогтоож, хамгаалалтад авсныг мэдээллээ. 

Дүүргийн Онцгой комиссоос эдгээр байрны иргэдийг шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд хаалган дээр зөвлөмж, мэдээллүүдийг нааж ажиллаж байна.

Тусгаарлалтад орсон иргэд,

  • Эм болон эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл авах бол 1800-1883
  • Хүнсний тусламж, хүргэлттэй холбоотой мэдээлэл авах бол 83023366
  • Бусад асуудлаар мэдээлэл авах бол Баянзүрх дүүргийн онцгой комиссын Шуурхай штабын 80535063, 93190092 утсанд хандаж зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Иргэдийн чиг үүргийн байгууллагаас өгсөн чиглэлийг дагахыг зөвлөж байна.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна