Товчоодоор 8614 хүн нэвтэрчээ

Өнөөдөр  өглөөний  08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 8614 хүн нэвтэрчээ.

Тухайлбал 1837 тээврийн хэрэгслээр 3752 зорчигч хот руу нэвтэрч, 1944 тээврийн хэрэгслээр 4862 зорчигч хотоос гарсан байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 82 ажилтан үүрэг гүйцэтгэлээ.  Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 29 албан хаагч ажиллаж, авто тээврийн товчоодоор нэвтэрсэн нийт зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш нийт 242.709 автомашины 576.124 иргэнд эрүүл мэндийн хяналт хийжээ.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна