Монголын хөрөнгийн биржийн долоо хоногийн арилжааны тойм

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 6,980,758,011.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:

Нийт 58 компанийн 24,142,607 ширхэг хувьцаа 6,377,046,937.82 төгрөгөөр арилжаалагдсан  байна.

Симбол Үнэт цаасны нэр Ширхэг  Үнийн дүн
1 AARD АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ 1,410,111 4,231,415,284
2 AIC АРД ДААТГАЛ ХК 1,137,130 989,218,919
3 ADB АРД КРЕДИТ ББСБ ХК 7,437,078 631,798,798
4 MNDL МАНДАЛ ДААТГАЛ 6,185,706 297,237,173
5 APU АПУ 166,679 105,495,726

 Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: 

Симбол Компанийн нэр Ширхэг Үнийн дүн
1 MNET Ард секюритиз ХХК 20,426,127 11,604,366,556
2 GLMT Голомт Капитал ХХК 11,817,735 655,180,199
3 BDSC БиДиСек ХК 11,805,750 368,469,379
4 BUMB Бумбат-Алтай ХХК 628,513 172,413,120
5 TDB Ти Ди Би Капитал ХХК 798,649 108,843,058

                                                                          Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

Багцын арилжаа: 

Энэ долоо хоногт 5,438,600 ширхэг компанийн багцыг нийт 261,052,800 төгрөгөөр арилжаалжээ. 

Өдөр Симбол Үнэт цаасны нэр Нэгж үнэ Арилжигдсан ширхэг Үнийн дүн
1 2021.02.04 MNDL Мандал даатгал  48.00 5,438,600 261,052,800

2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:

2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 3,180 ширхэг компанийн бондыг нийт 318,926,240 төгрөгөөр арилжаалсан байна.   

3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:

Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 144,262 ширхэг нэгж эрхийг нийт  15,652,034.06 төгрөгөөр арилжаалсан байна. 

4. ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АРИЖАА:

Энэ долоо хоногт Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20 ширхэг үнэт цаасыг нийт 8,080,000 төгрөгөөр арилжаалсан байна.

2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,075,756,715,544 төгрөг болсон бол  ТОП-20 индекс 22,197.91 нэгж болж өмнөх долоо хоногоос 3.10 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна