Ерөнхийлөгчийн зарлигаар эрүүл мэндийн салбарын дөрвөн баг Төрийн соёрхолт хүртлээ

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 302 дугаар зарлигаар батлагдсан Монгол Улсын Төрийн шагналын дүрмийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, эрүүл мэндийн салбарын дөрвөн бүтээлд Төрийн шагнал хүртээлээ.

Тодруулбал,

  • Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах Үндэсний баг
    Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах Үндэсний баг
    Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн Хиймэл үе суулгах мэс заслын баг
    ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч Г.Аянга ахлагчтай Уруул, тагнай төрөлхийн сэтэрхийн оношилгоо, эмчилгээг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж буй хамт олонд  тус бүр хийсэн бүтээснээ үнэлүүлж, Төрийн соёрхолт  шагналыг хүртлээ.

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах Үндэсний баг нь  “Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн нь” сэдэвт хамтын гарамгай бүтээл туурвин, 1996 оноос анагаахын шинжлэх ухааны орчин үеийн дэвшилтэт нарийн технологи болох эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо өндөр түвшинд нутагшуулан 233 хүнд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийж, Монголын анагаах ухааны хөгжил, ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна.

Багийн ахлагч

  1. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Урологи, андрологийн төвийн дарга, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Дагвадоржийн Баян-Өндөр;

Багийн гишүүд

  1. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Урологи, андрологийн төвийн зөвлөх, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Төрийн шагналт, Анагаах ухааны доктор, профессор Даваажавын Нямсүрэн;
  2. .Монгол-Солонгосын Дорнын анагаах ухааны төвийн захирал, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Лхамсүрэнгийн Жамбалжав;
  3. “Мөнгөн гүүр” эмнэлгийн Мэс заслын зөвлөх, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Батчулууны Төмөрбаатар;
  4. “Энэрэл” эмнэлгийн дарга, Зөвлөх зэрэгтэй эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Бат-Очирын Бямбадаш;
  5. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Лабораторийн дарга, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор Жигжидсүрэнгийн Саранцэцэг;
  6. Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Батсуурийн Бямбадорж;
  7. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Лабораторийн эмч, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Банзрагчийн Оюунбилэг нарт Төрийн шагнал хүртээлээ.

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах Үндэсний баг нь “Элэг шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нутагшуулсан нь” сэдэвт хамтын гарамгай бүтээл туурвин, 2011 оноос хойш анагаахын шинжлэх ухааны орчин үеийн дэвшилтэт нарийн технологи болох эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо өндөр түвшинд нутагшуулан 115 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийж, Монголын анагаах ухааны хөгжил, ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна.

Багийн ахлагч:

  1. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Оргойн Сэргэлэн;

Багийн гишүүд:

  1. Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн Эс эд, эрхтэн шилжүүлэн суулгахыг зохицуулах албаны дарга, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны магистр Пандааны Батчулуун;
  2. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, профессор Дүгэрийн Даваадорж;
  3. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, Яаралтай тусламжийн төвийн дарга, Тэргүүлэх зэрэгтэй эмч Донхимын Чулуунбаатар;
  4. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэдээгүйжүүлэг, яаралтай тусламжийн тэнхимийн эрхлэгч, Зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор Лүндэгийн Ганболд;
  5. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэс заслын тэнхимийн ахлах багш, Мэс заслын зөвлөх эмч, Анагаах ухааны магистр Сандагийн Эрдэнэ;
  6. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Мэс заслын ерөнхий мэргэжилтэн, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор Лувсандоржийн Амгалан;
  7. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Зөвлөх эмч, Анагаах ухааны доктор Очирхүрээгийн Баярмаа;
  8. “Дөрвөн билэг” эмнэлгийн Дүрс оношилгооны зөвлөх эмч, Анагаах ухааны магистр Бавуужавын Эрдэнэбилэг нар Төрийн шагнал хүртлээ.

Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн Хиймэл үе суулгах мэс заслын баг нь “Өвдөг, түнхэнд хиймэл үе суулгах мэс засал, эмчилгээний аргыг Монгол Улсад нэвтрүүлж нутагшуулсан нь” сэдэвт хамтын гарамгай бүтээл туурвин, 1999 оноос хойш анагаахын шинжлэх ухааны орчин үеийн дэвшилтэт технологи болох хиймэл үе суулгах эмчилгээг эх орондоо өндөр түвшинд нутагшуулан 3000 хүнд өвдөг түнхэнд хиймэл үе суулгах мэс засал, эмчилгээг амжилттай хийж, Монголын анагаах ухааны хөгжил, ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй.

Багийн ахлагч:

  1. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Зөвлөх эмч, Эрүүл мэндийн яамны Гэмтэл согогийн ерөнхий мэргэжилтэн, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Клиникийн профессор Самдангийн Отгонгэрэл;

Багийн гишүүд:

  1. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Клиникийн тасгийн эрхлэгч, Гэмтлийн Зөвлөх зэрэгтэй эмч, Клиникийн профессор Базарын Батзориг;
  2. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Яс, үений гэмтлийн тасгийн эрхлэгч, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Клиникийн профессор Сандуйжавын Сүхбат;
  3. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Яс, үений гэмтлийн тасгийн Тэргүүлэх зэрэгтэй эмч, Клиникийн профессор Рэгзэнгийн Баяртулга;
  4. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Мэдээгүйжүүлэлтийн тасгийн эрхлэгч, Мэдээгүйжүүлэгч, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Клиникийн профессор Жуунайн Түмэн-Өлзий нарт Төрийн шагнал хүртээлээ.

Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхийн эмгэгийн мэс засал, эмчилгээний баг нь “Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгийн эмчилгээ, үйлчилгээг Монгол Улсын хэмжээнд цогц шийдсэн нь” сэдэвт хамтын гарамгай бүтээл туурвин 1999 оноос Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгийн судалгаа, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэн оношилгоо, эмчилгээний арга, стандартыг боловсруулж, эмнэл зүйд амжилттай нэвтрүүлэн 3280 хүүхдэд уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгийн мэс засал, эмчилгээ хийж, Монголын анагаах ухааны хөгжил, хүүхэд багачуудын төрөлхийн эмгэгийг  мэс заслын аргаар эмчлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй.

Багийн ахлагч

  1. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч, Зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор Гонгоржавын Аянга;

Багийн гишүүд

  1. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн Тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр Жаргалдаваагийн Эрдэнэцогт;
  2. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн Тэргүүлэх зэргийн их эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Дашнямын Цэрэндулам;
  3. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн Хэл яриа заслын их эмч, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор Баасангийн Булган;
  4. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн Эрүү нүүрний гажиг заслын их эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Магсаржавын Эрдэнэсайхан нарт Төрийн шагнал хүртээлээ.

 

 

 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна