Нэмж 47 хүнээс коронавирус илэрлээ

ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 47  хүнээс коронавирус илэрчээ. ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лаборатори, Чингэлтэй, Сүхбаатар, БГД, СХД-ийн лабораториудад нийтдээ 18 871 хүнд шинжилгээ хийсэн байна. Шинээр илэрсэн бүх тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгджээ. 

Эдгээрийн ихэнх нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан хүмүүсээс халдвар илэрчээ. Ингэснээр Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 1284, улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 1610 тохиолдол бүртгэгдээд байна.

Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 2 120 болж байна. Үүнээс 1546  хүн буюу 76 хувь нь эдгэрч, сүүлийн 24 цагийн дотор 53 хүн эмнэлгээс гарчээ. 

 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна