"Сонсголон бармат" ХК болон "Эрдэнэс сольюшинс" ХК -ийн хувьцааны ханш өсөлттэй байв

2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 30 хувьцаат компанийн 1,787,750,369.83 төгрөгийн үнийн дүн бүхий 8,430,618 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Сонсголон бармат" ХК (SSG+14.98%) болон "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT +14.75%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Глобал монголиа холдингс" ХК (HML -13.79%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID -7.09%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 10,580 ширхэг нэгж эрхийг нийт 1,141,915 төгрөгөөр арилжигдсан байна.  

Энэ өдөр багцын арилжаанд нийт 52,925 ширхэг үнэт цаас 115,323,575 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.53 хувиар буурч, 22446.09 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,080,029,782,988.70 төгрөг боллоо. 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна