Сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 53 хүнээс коронавирус илэрчээ.

ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лаборатори, Чингэлтэй, Сүхбаатар, БГД, СХД-ийн лабораториудад нийтдээ 25 275 хүнд шинжилгээ хийсэн байна. Үүнээс улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр  53 хүнээс коронавирус илэрчээ.  

Өнөөдрийн байдлаар, коронавируст халдварын батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 2 174 болж байна. Үүнээс 1585  хүн буюу 76 хувь нь эдгэрчээ.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт одоогийн байдлаар коронавируст халдвартай  577 хүн эмчлүүлж байна. 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна