Эх, нярайн болон эмэгтэйчүүдийн эмнэлгүүдээ дэлхийн жишигт хүргэхийн төлөө Засгийн газар онцгой анхаарна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд “Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2”-ийн цахим бүртгэлийн хэсэг, нэгдсэн мэс заслын тасаг, төрөх болон төрсний дараах тасаг, дүрс оношилгооны  үйл ажиллагаатай танилцсан юм. Эмнэлгийн барилгын ажил 2009 онд эхэлсэн ч хөрөнгө оруулалт нь шийдэгдэхгүй сунжирсаар 2021 онд ашиглалтад оруулсан юм. Зөвхөн эх, нярайд тусламж, үйлчилгээ үзүүлэхээс гадна өнгөрсөн хугацаанд цар тахлын үеийн ковидын эмчилгээг иргэдэд давхар үзүүлж 1000 ор дэлгэн ажиллажээ. Өнөөдрийн байдлаар 380 гаруй эмч, ажилтан ажиллаж байна. Засгийн газраас цар тахлын үед ажиллуулахаар онцгой анхаарал хандуулсан нь үр дүнгээ өгч, эх, нярай, эмэгтэйчүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх улсын хэмжээний хоёр дахь том эмнэлэг болоод байна. Тус эмнэлэгт мэс заслын орчин үеийн тоног төхөөрөмж бүхий есөн өрөөтэй болсон байна. Харин хотоос зайдуу учир эмч, ажилтнуудын дотуур байр, хүүхдийн цэцэрлэг шаардлагатай, мөн ажиллах хүчний нөөц дутмаг байгаа зэрэг тулгамдсан асуудлыг нь Ерөнхий сайд шийдэж өгнө гэлээ

Коронавируст халдвар (Covid-19)-ын цар тахлыг хүндрэл багатай даван туулахад эрүүл мэндийн салбарын нийт эмч, эмнэлгийн ажилтнуудын нөр их хөдөлмөр, тэсвэр тэвчээр чухал үүрэгтэй байсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод тус эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Дараа нь очсон ЭХЭМҮТ-ийн хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь буюу 2021 оны зургадугаар сарын 01-нд үйл ажиллагаатай танилцахдаа хэд хэдэн тулгамдсан асуудлыг шийдэхээ илэрхийлсэн нь өнөөдөр бүрэн шийдэгджээ.


Од Б
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ