Туркт газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний 42 болж нэмэгджээ

Туркийн баруун нутгийн Измир мужид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 42 болж нэмэгдсэн гэж тус улсын Онцгой байдлын газар мэдээлжээ.Өмнө нь 39 хүн амиа алдаж, 885 хүн гэмтсэн гэж мэдээлж байв. Туркийн Онцгой байдлын газрын мэдээлснээр, 896 хүн гэмтсэн байна. Одоогийн байдлааар аврагчид нурж сүйдсэн есөн байшинд аврах ажиллагаа явуулж байгаа аж. 

Баасан гаргийн үдээс хойш 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт Самос арлаас баруун хойд зүгт 19 км зайтай газар Эгийн тэнгист бүртгэгдсэн бөгөөд чичирхийлэл Афин, Истанбул хотуудад мэдрэгджээ. Газар хөдлөлтийн улмаас Измир мужид 20 орчим байшин нурсан байна. Грекийн Неон-Карловаси хотод ч мөн байшин барилга сүйджээ.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ