Англид нэг сарын хугацаанд бүх нийтийн хорио цээрийн дэглэм тогтооно

Англид дөрвөн долоо хоногийн бүх нийтийн хорио цээрийн дэглэм тогтоож байгааг Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон бямба гаргийн орой мэдэгдлээ. Түүний хэлснээр, хязгаарлалтын арга хэмжээг чангатгаж буйн гол зорилго нь коронавирусний цар тахлын хоёр дахь давлагааг зогсоох юм. Бүх нийтийн хорио цээрийн дэглэм пүрэв гаргаас хэрэгжиж эхлэх бөгөөд 12 дугаар сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ нь Их Британид цар тахал дэгдсэнээс хойш тогтоож буй хоёр дахь хорио цээрийн дэглэм юм. Жонсоны хэлснээр, орон даяар уушийн газар, баар, зоогийн газар, үсчин, кинотеатр, спорт клубүүд, чухал хэрэгцээт барааны дэлгүүрээс бусад бүх дэлгүүрийг хаана. Тусдаа  амьдардаг хүмүүсийн уулзахыг хориглоно. Англичууд ажлын шугамаар аялах боломжтой боловч гадаадад амрахаар явах боломжгүй. Мөн онцын шаардлагагүй бол эсвэл ажлын шугамаар биш бол гадагш зорчихгүй байхыг зөвлөж байна.

"Нөхцөл байдал хамгийн хүнд хувилбараас ч муу байна. Хэрэв бид арга хэмжээ авахгүй бол өдөрт хэдэн мянган хүн коронавирусний халдвар авсны улмаас нас барахад хүрч болзошгүй" гэж Их Британийн Ерөнхий сайд хэлэв.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ