Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаан, 06 дугаар сарын 02-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Ажлын хэсгээс гаргасан саналуудыг дэмжиж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Энэ хуулиар хөрөнгийн үнэлгээ хийх, түүний зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, хяналт тавих, энэ чиглэлээр төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэний эрх, үүрэг, үйл ажиллагаа болон үнэлгээний мэдээллийн сан бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.