“Хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэхэд сургуулийн багш, эмч, нийгмийн ажилтны мэдлэг, ур чадвар маш чухал“

ГССҮТөв санаачлан хэрэгжүүлж буй ДЭМБ-ын техникийн дэмжлэгтэй "Хүүхдийн эсрэг хүчирхийллийг сургуулийн орчинд эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээ" сэдэвт сургалтын нээлт боллоо.

Энэхүү сургалтыг нийслэлийн СХД-ийн төрийн өмчит 24 сургуулийн 1825 багш, эмч, нийгмийн ажилтан, БЗД-ийн 31 сургуулийн 3452 багш, эмч, нийгмийн ажилтан нийт 55 сургуулийн 5277 багш, эмч, нийгмийн ажилтан дунд зохион байгуулна.

Нэг сарын хугацаанд үргэлжлэх эл сургалтаар багш, ажилчдад хүүхдийн эсрэг хүчирхийллийг эрт илрүүлж, цаг алдалгүй мэдээлж, урьдчилан сэргйилэхэд үр дүнтэй хамтран ажиллах зөвлөгөө, зөвлөмж өгч, дадал хэвшилд сургах үйл ажиллагааг явуулах юм. 

Монгол Улсын хэмжээнд хүүхдийн эсрэг хүчирхийлэл нийгмийн эрүүл мэндийн томоохон тулгамдсан асуудлуудын нэг болоод байгааг мэднэ. Тухайлбал 2019 онд хүүхдийн эсрэг гэмт хэргийн улмаас 111 хүүхэд амь насаа алдсан гэх харамсалтай статистик мэдээ байдаг. 

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ