ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ТОГТООГЧ СТАНДАРТ ЭНД ПҮҮРС АГЕНТЛАГ МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ “B, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ

Стандарт энд Пүүрс /S&P/ зээлжих зэрэглэл тогтоогч агентлагаас Монгол Улсын 2022 оны зээлжих зэрэглэлийг “B, тогтвортой” хэвээр үлдээж байгаагаа 2022.07.21-ны өдөр мэдэгдлээ.  
Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг хэвээр үлдээхэд дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн байна. Үүнд: 
•    БНХАУ-ын хилийн боомтын хязгаарлалтын улмаас Монгол Улсын эдийн засаг 2022 онд 2.5%-иар өсөх магадлалтай байна; 
•    Хилийн боомтын асуудал шийдэгдэж, уул уурхайн түүхий эдийн экспорт хэвийн гарч эхэлснээр ирэх онд эдийн засгийн өсөлт 6%-д хүрнэ гэж таамаглаж байна; 
•    Ковид-19 цар тахлын дараах Монгол Улсын эдийн засаг сэргэж байгаа бөгөөд 2022 оноос төсөв, санхүү, өрийн нөхцөл байдал болон гадаад орчин мөн сайжрах төлөвтэй байна.


Од Б
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ