50 жилийн турш тасралтгүй асах "Тамын хаалга" Дарваза

Туркменстан улсын Дарваза тосгоны ойролцоох “Тамын хаалга” хэмээгдсэн байгалийн хийн нүхэн хотгор 50 орчим жилийн турш шатаж байна. Байгалийн хийн агуйн цоорхойг геологичид анх 1971 онд санамсаргүй илрүүлсэн бөгөөд өрөмдөх явцад нурж 70 метрийн диаметртэй том нүхэн хотгор үүсгэжээ. Геологичид хорт хийг гадагшлахаас сэргийлэхийн тулд асгарсан байгалийн хийг шатаасан байна. Түүнээс хойш энэхүү том нүхэн хотгор галын дөл огт унтраагүй тул “Тамын хаалга” гэж нэрлэсэн гэдэг. Түймэр хэдэн өдрийн дараа унтарчихна хэмээн геологчид тооцоолж байсан ч эндүүрсэн байв. Цооногоос гарч байгаа байгалийн хий 1971 оноос хойш тасралтгүй асч байгаа юм.
 
Энэ цооногийн тойргийн урт 60 метр, гүн нь 20 метр. Хий газрын гүнээс, янз бүрийн хэмжээтэйгээр асч буй хэдэн зуун бамбараас гарч байгаа юм. Зарим бамбарын галын дөл 10-15 метрийн өндөрт дүрэлзэн асаж байгаа бөгөөд болзошгүй нөхцөл байдлаас сэргийлэх үүднээс Дарваза тосгоныг 2004 онд нүүлгэжээ. Цооногоос гарах халуун агаар, тэвчишгүй халуун байдал тэр газрын ойролцоо хэдхэн минут зогсох боломж олгоно.

Тамын хаалга 50 жил тасралтгүй асаж байгаа бөгөөд геологичид үүнийг хэр удаан шатаах талаар төсөөлөөгүй хэвээр байна. Магадгүй маргааш сөнөж магадгүй, эсвэл 100 жилийн турш шатаж ч мэдэх юм. 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ