Сингапурын сайн туршлагыг нэвтрүүлж, үр ашигтай хамтран ажиллана

онгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Сингапур улсад 2022 оны 07 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд хийсэн албан ёсны айлчлалын үр дүнг өнөөдрийн Засгийн газрын хурлаар хэлэлцлээ. Айлчлалын үеэр тус улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүнтэй албан ёсны хэлэлцээ хийж, тус улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгч Эдди Тео болон холбогдох яам, агентлагийн сайд, удирдлагуудтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзсан байна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд 11 жилийн дараа тус улсад хэрэгжсэн албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог аж. 2019 онд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Сингапур улсад хийсэн айлчлалаар ярьж тохирсон ажлуудаа бодит ажил болгох, үр дүнгээ баталгаажуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  энэ удаа чухалчилсан байна. 

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн тэргүүлэх чиглэлд Сингапурын хөрөнгө оруулалт, ноу хау, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, цахим шилжилт, хуримтлалын сан, нийтийн орон сууцжуулалт, төрийн албаны шинэчлэл, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, ухаалаг нэгдсэн системийг нэвтрүүлэх замаар авто замын түгжрэлийг шийдвэрлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд тус улсын сайн туршлагыг Монголд нутагшуулах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар үр ашигтай хамтран ажиллахаар тогтжээ.


Од Б
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ