Олон Улсын Валютын Сангийн Ажлын хэсэг Монгол Улсад ажиллаж байна

Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан болон Сангийн яамны удирдлагууд ОУВС-ийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. ОУВС-ийн Ажлын хэсэг 2022.04.28-2022.05.04-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллах бөгөөд Сангийн яам, Монголбанктай хамтарсан нээлтийн уулзалтаа хийлээ. Ажлын хэсгийн айлчлалын үеэр улс орны эдийн засаг, төсөв болон санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашдын хандлагыг тодорхойлох чухал ач холбогдолтой уулзалтууд болох юм.

Тухайлбал Сангийн яам, Монголбанк, УУХҮЯ, ХНХЯ, СЗХ, Хадгаламжийн Даатгалын Корпораци, Монгол Улсын Хөгжлийн банк, Эрдэнэс Монгол зэрэг төрийн болон төрийн өмчит байгууллагуудаас гадна Рио Тинто, Хаан банк зэрэг хувийн секторын төлөөллүүдтэй уулзахаар төлөвлөж байна.


Од Б
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ