Автобусны картаа гар утаснаас цэнэглэдэг боллоо

"Улаанбаатар смарт карт" ХХК-ий хамт олон ухаалаг гар утсаараа “U-money” картаа цэнэглэх боломжтой шинэ үйлчилгээг нэвтрүүлжээ. Нийтийн тээврийн “U-money” картыг 2015 оноос нэвтрүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар  Улаанбаатар хотод өдөр бүр 650-700 мянган зорчигч давхардсан тоогоор нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа бол 1000 гаруй цэнэглэх цэг байна.  

 “Улаанбаатар Смарт Карт” ХХК нь хэрэглэгчдэд үйлчилгээгээ улам ойртуулах, тав тухтай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “UB SMART BUS” аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлж байсан бол энэ удаа   “Хай Пэймэнт Солюшнс” ХХК-тай хамтран  “Утсаараа U Money цэнэглэх” шинэ боломжийг “Hi-Pay Wallet” аппликейшнээр дамжуулан таньд олгож байгаа аж. 

Хэрэглэгчид “Hi-Pay Wallet” аппликейшныг гар утсандаа татаж суулгаснаар картын дансны үлдэгдлээ шалгах, картаа цэнэглэх боломжтой болж байна. Ингэснээр заавал карт цэнэглэх цэг хайж явалгүйгээр гар утсаараа цэнэглэн үлдэгдлээ шалгах боломж бүрджээ.


Од Б
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ