ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮНТ УЛСЫН ХӨГЖЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХҮМҮҮНЛЭГИЙН САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСГИЙН САЙД ФРАНЗ ФАЁ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА
Люксембургийн Их Гүнт Улсын Хөгжлийн Хамтын Ажиллагаа, Хүмүүнлэгийн тусламжийн сайд бөгөөд Эдийн засгийн Сайд Ноён Франз Фаё тэргүүтэй төлөөлөгчид 7-р сарын 26-нөөс 31-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Люксембургийн Их Гүнт Улсын Хөгжлийн Хамтын Ажиллагаа, Хүмүүнлэгийн тусламжийн сайд бөгөөд Эдийн засгийн Сайд Ноён Франз Фаё тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр Монгол Улсын Сангийн сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд, Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Наранцогт, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат нар хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын харилцаа, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд ярилцлаа.